Дипломоо өвөртөлчихсөн үү? Баяр хүргэе, дэлхий таныг хүлээж байна. Одоо та карьераа төлөвлөх цаг болжээ. Саксон мужийн их дээд сургуулиуд „Их сургуулиа төгссөний дараа“ сэдвээр карьерийн үйлчилгээ, олон боломжуудыг санал болгодог. Өөрийгөө танилцуулгыг бэлтгэх, Манлайлагчдын хөтөлбөр, татварын сургалт, ажлын зар, дадлагын порталь зэрэг нь таны карьераа эхлэх хамгийн тохиромжтой боломжууд юм.
Эхлээд танай мэргэжлийн салбарт одоо ямар үйл явдлууд болж байгааг олж мэдээрэй. Зарим их дээд сургуулиуд салбарын зураглал гэх үйлчилгээг санал болгодог. Салбарын зураглалаас ажиллах боломжтой салбарууд болон Саксон мужийн ямар ажил олгогч танд тохирох талаар товч мэдээлэлтэй танилцах болно. Та эндээс ажлын зар, мэргэжлийн холбоодын интернэт холбоос, олон нэмэлт мэдээллийг харах болно.
Зөвлөгч, ментороо ол.
Хэрвээ танай сургуулийн дэргэд зөвлөгч, менторын хөтөлбөр байдаг бол цаг алдалгүй элсэн ор. Тэнд ажлын талбар дээр өөрсдийн байр суурьтай, туршлагатай хүмүүс чамд зөвлөлгөө өгнө. Ажилд орох өргөдөл гаргахад тань туслахаас гадна ажил олгогчийн байр сууринаас харж, зөвлөлгөө өгнө. Энд ажил горилогч, ажил олгогч хоёр зэрэгцэн суугаад бие биенээсээ суралцахаас гадна ажил олгогч ч гэсэн өөрт ашигтай зүйлсээ олж авдаг.
Мөн карьерын үйлчилгээ нь ашигтай байхуйц семинар, лекц болон харилцаа холбоо тогтоох уулзалтыг санал болгодог. Бизнесийн удирдлагын үндэс, ажлын байр хайх, өөрийн маркетинг, эрсдлийн менежмент эсвэл анкет бэлтгэх, ажилд орох өргөдөл хэрхэн гаргах вэ зэрэг сургалтын сэдвүүдийг хамаардаг.
Үүний эцсийн зорилго нь: боломжит бүх дэмжлэгийг үзүүлснээр хамгийн хялбар аргаар ажлаа эхлэхэд тань туслах явдал юм.
Ажлын анкет бөглөх, бичиг баримтаа шалгах
Таны ажилд орох бичиг баримтыг хянаж шалгах үйлчилгээ санал болгож байгаа эсэхийг Карьерын төвөөсөө асуу. Эндээс та өөрийн намтар болон компанид хаяглах захидлаа төгс бэлтгэхийн тулд өөр юу хэрэгтэйг олж мэдэх болно.
Түүнчлэн: Лайпцигийн их сургууль, Хемницын техникийн их сургууль дэргэдээ анкетын зураг хямд авах үйлчилгээг санал болгодог.
Гадаад харилцааны алба
Гадаадад оршин суухын тулд цэнхэр карт хэзээ захиалах, хаана ямар хэлний курсэд бүртгүүлж болох тал дээр гадаад харилцааны алба тусална.
Цэнхэр карт гэдэг нь гадаадын эрдэмтэн судлаачдын оршин суух тусгай зөвшөөрөл юм. Энэ нь 4 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 21 сарын дараа та байнгын ажил эрхлэх, оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргаж болно. Нэмж дурдахад та ЕХ-ны Цэнхэр картыг ашиглан 18 сарын дараа ЕХ-ны өөр улс руу шилжиж, тэндээс үндэсний цэнхэр карт авах боломжтой. Карт авахын тулд шинэ ажлын байрандаа тодорхой хэмжээний цалингийн шалгуур хангасан байх шаардлагатай.