Ая тухтай, таатай, сайн сайхан амьдрахад тохиромжтой нутаг бол Саксон муж. Байгалийн үзэсгэлэнт олон янз байдал, дэлхий дахинд /бүгдэд/ нээлттэй хотуудаараа төдийгүй амьдралын хямд өртөг, боловсролын болон ажил мэргэжлийн өргөн боломж, мөн хувь хүний сонирхол, хоббид нийцсэн зүйлс, ижил төстэй хүмүүсээ олох боломжтой учраас тэр юм.
Энэ бүхний үндэс суурь нь аюулгүй байдал.
Саксоныг таатай, аюулгүй амьдрах муж улс гэдэг. Хүн амын сайн сайхан байдлыг хангах зорилгоор хөрөнгө хүч гарган, тасралтгүйгээр хөгжүүлж байдаг олон нийтийн аюулгүй байдлыг хангасан бүтэц, зохин байгуулалтыг сайн зохион байгуулсан сүлжээ бүрдүүлдэг.
Амьжиргааны зардал: Боломжийн үнэ
Германы бусад бүс нутгуудтай харьцуулахад Саксонид амьдралын өртөг нэлээд хямд байдаг. Түрээсийн үнэ боломжийн байгаа нь оюутан залууст онцгой ач холбогдолтой юм. Амьжиргааны өртөг нь бусад холбооны мужууд болон хотуудаас бага тул өөр бусад зүйлсэд, жишээ нь өөрийн сонирхсон зүйлдээ зарцуулах мөнгө ч үлддэг.
Гэр бүлд ээлтэй: Хүүхдэд таатай орчин
Хүүхэдтэй эсвэл гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол: Цэцэрлэг, яслиас эхлээд гэр бүлд ээлтэй хямд орон сууц, 8 настнаас 80 настан хүртэлх бүх хүнд чөлөөт цагаа өнгөрөөх олон боломжууд – эдгээр нь Саксон мужийг гэр бүлд ээлтэй, тэдгээрийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлсэн нутаг болгодог.
Зөвлөгөө
Зарим их дээд сургууль оюутны хүүхдэд зориулсан цэцэрлэгтэй байх ба оюутан ээж, аавуудад зориулан тусгай хөтөлбөрийг санал болгодог.
Ногоон, тийм ээ ногоон
Өөр нэг том давуу тал бол Саксон мужийн байгаль, хүрээлэн буй орчны чанар юм. Ой мод, намуухан урсах гол ус, үзэсгэлэнт уулс таныг чөлөөт цагаараа явган, дугуйгаар эсвэл завиар зугаалахыг урьж байдаг. Гайхаж биширмээр элсэн чулуун цохио бүхий Саксоны Швейцариас эхлээд үзэсгэлэнт Эрцгебиргийн уулс хүртэл – байгальд алхах дуртай хэн бүхэн өөрийн таашаалыг авах болно. Үүний зэрэгцээ хотуудад байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ зохиогддог. Жишээ нь дугуйн замыг нэмж байгуулахаас эхлээд хотын дүүргүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах зэрэг олон ажил хийгдэж байна. Иймээс та энд байгаль орчинд ээлтэйгээр амьдарч, тогтвортой ирээдүйд хувь нэмрээ оруулах боломжтой.
Урлаг, соёл
Саксон муж урлаг, соёлын асар их уламжлалтай нутаг юм. Дрезден нь Алте Мастер зургийн галерей, Земпер опер дуурийн театр зэрэг дэлхийд алдартай урлагийн үнэт зүйлсээрээ гайхагддаг. Лайпциг нь амьд урлагийн ертөнц гэдгээрээ алдартай бөгөөд Гёрлиц эсвэл Фрайберг зэрэг жижиг хотууд дундад зууны үеийн архитектураас орчин үеийн урлагийн үзэсгэлэн хүртэлх соёлын онцлох зүйлсийг санал болгодог. Саксон даяар баяр наадам, театр, музей нь олон төрлийн соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. Түүнчлэн 2025 онд Европын соёлын нийслэлээр зарлагдсан Хемниц хот бүс нутагт болж буй онцлох үйл явдлуудыг үзүүлэн сонирхуулж байна.