Суралцах хугацаанд

Та лекц семинартаа сууж, суралцаж, шалгалтаа өгнө. Мэдлэгээ дээшлүүлж, илүү их ур чадвар эзэмшиж, суралцах бололцоогоо бүрэн дүүрэн ашиглана. Түүнчлэн танд сургууль хичээлээс гадна Саксон дахь амьдралыг тань хөнгөвчлөх, баяжуулах олон боломжийг санал болгоно.  

Гадаад харилцааны алба

Академийн гадаад харилцааны албыг олон улсын алба ч гэж нэрлэх бөгөөд гадаад  оюутнуудтай харилцах чухал төв юм.  Энд ажиллаж буй албан хаагчдаас та өөрийн өргөдлийн талаар лавлан асууж болох бөгөөд тэд танд аль хэлний курсэд суух, ямар ямар сургалтын хөтөлбөр байдаг талаар тодорхой мэдээлэл өгнө.

Оюутны холбоо

Оюутны холбоо 1921 онд Дрезден хотод байгуулагдаж байжээ. Тухайн үед үйл ажиллагаа нь дэлхийн нэгдүгээр дайны дараах эдийн засгийн хүндрэлээс гарахад төвлөрч байжээ. Өнөөдөр тэд их дээд сургуулийн цайны газар, оюутны дотуур байр, оюутны тэтгэлэг, оюутны хүүхэд асрах төв, оюутанд зөвлөх ба зуучлах үйлчилгээ, соёл урлаг зэрэг тодорхой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Биеийн тамираар хичээллэн, эрүү чийрэг байх

Лекцийн танхимд, номын санд сууж, суралцах үйл явцыг  ачаалал ихтэй ч биеийн тамирын хичээлээр тэнцвэржүүлж өгдөг. Биеийн тамир нь эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй оюун ухааныг тунгалаг байлгаж, баг хамт олонд эерэг нөлөө үзүүлэн, тэдгээрийг бүрдүүлж өгч байдаг.

 Та биеийн тамирын ямар нэг төрлийн шүтэн бишрэгч үү, эсвэл их сургуульд сурч байхдаа гарах чөлөөт цагаа шинэ биеийн тамирын төрөлтэй танилцахад зориулахыг хүсч байна уу? Тэгвэл Саксон муж дахь их дээд сургуулиудын дэргэдэх биеийн тамирын хичээлээр санал болгох боломжуудыг ашиглаарай. Их дээд сургуулиудын биеийн тамирын хичээл танд Айкидо, гар бөмбөг, товшлуур бүжиг, виндсерфинг, зумба зэрэг олон төрлийн хөдөлгөөнт дасгалуудыг санал болгоно.

Соёлын хөтөлбөр

Та сэтгэл ханамж өгөх, сайхан урлагийн бүтээлийг таашаадаг уу, уран зургийн галерейгаар зочлох дуртай юу, ганцаараа эсвэл бусадтай нийлэн хөгжим зохиох, үгүй бол завтай цагаараа зохиол бичиж, өөрийгөө илэрхийлэхийг хүсч байна уу? Тэгвэл Саксоны оюутнуудад зориулсан соёлын хөтөлбөр танд яг тохирно.

Жишээлбэл, Дрездений оюутны холбооноос санал болгож буй олон төрлийн арга хэмжээнээс та өөрийн  санаанд нийцэх арга хэмжээг сонгож болно. Тэд танд инженерийн чиглэлийн сургалтын хөтөлбөртэй тань зэрэгцүүлэн соёл урлагийн олон боломжуудыг санал болгоно. STUWERTINUM галерейд та өөрийн бүтээлээ гаргахаас гадна  оюутны TUSCULUM байранд танд хөгжмийн авъяасаа нээхэд тань туслах бэлтгэлийн өрөөг гаргаж өгнө.