Тойм
Митвайда хотын дээд сургууль нь 5 факультет, 6000 гаруй оюутантай, сургалт судалгааны байгууллага юм. Багш ажилчид, эрдэмтэн судлаачид маань оюутнуудтайгаа хамтран шинэлэг, инновацлаг санаануудыг хөгжүүлэн хэрэгжүүлэх боломж олгодог, өөрсдийн үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулдаг нээлттэй орон зай гэж бид өөрийн сургуулиа үнэлдэг. Бид ирээдүйд чиглэсэн гол сэдвүүд дээр ажиллахдаа орчин үеийн өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж болон мэргэжлийн хамт олны найрсаг, хамтын ажиллагаанд тулгуурласан уур амьсгалыг эрхэмлэдэг. Хэдийгээр манай сургалтын хөтөлбөр нь инженерчлэл, мэдээллийн технологи, байгалийн болон эдийн засгийн шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл болон нийгмийн ажил хэмээн ялгардаг ч бидний үйл ажиллагаа тодорхой нэг мэргэжлийн хязгаарлалтанд баригддаггүй. Митвайда хот дахь дээд сургуульд суралцахаар сонгон ирсэн оюутан бүр өөр өөрийн хүсэл зорилготой байдаг тул бид тэдэнд тохирсон сургалтын хөтөлбөр, боломжуудыг санал болгодог.






Сургалтын хөтөлбөрүүд буюу нэрд гарсан мэргэжлийн чиглэлүүд:
- Инженерчлэл (Машин тоног төхөөрөмж, цахилгааны инженерчлэл-Автоматжуулалт, физик инженерчлэл)
- Компьютер ба биологийн хэрэглээний шинжлэх ухаан (дижитал болон уламжлалт аргаар гэмт хэргийн мөрдөн шалгалт хийх, Хэрэглээний мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, IT-аюулгүй байдал, программ хангамж, программ хөгжүүлэлт)
- Инженерийн эдийн засаг (микро эдийн засаг, инженер эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн менежмент, байгаль орчин ба уур амьсгалын менежмент)
- Хэвлэл мэдээллийн технологи (аудио, дуу авиан инженерчлэл, өв соёл ба бизнес дэх даяарчлал ба харилцаа, хэвлэл мэдээллийн менежмент, хэвлэл мэдээллийн техник технологи)
- Нийгмийн ажил
Байршил
Берлинээс ердөө 200 км, Прага хотоос 150 км зайд орших Митвайда хот нь амгалан тайван орчинд оюутан цагийн сайхан мэдрэмжийг олон орны иргэдтэй хамтдаа бүтээлцэх хот юм. “Их сургуулийн хот” гэдэг нэр нь ч санамсаргүйгээр олдсон нэр биш юм. Хотын хүн амд ногдох оюутны тоогоороо энэ хотыг давах хот ХБНГУ-д байхгүй. Митвайда хот 15,000 оршин суугчтай бөгөөд үүнээс гадна энд 6,000 гаруй оюутан суралцдаг.
Оюутны хотхон гэж тусгайлсан хотын дүүрэг байхгүй, хот өөрөө оюутны хотхон юм. Митвайдагийн оюутны хотхон Америкийн баруун нутгийн нэгэн жижигхэн их сургуулийг санагдуулдаг. Митвайдад бүгд бие биедээ тусалж дэмжин, яг л нэг гэр бүл, ах дүүс, найз нөхөд хамтран ажиллаж амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Бүх зүйл ойрхон байрлах тул тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зорьсон газраа хялбархан хүрч болно. Хот маань Саксон мужийн төвд орших бөгөөд хотын эргэн тойронд эртний цайз, ордон харш олон бий. Энд ууланд авирах, дугуйгаар аялах, явган алхахад тохиромжтой. Хотын урьд зүгт нэгэн том нуур байх ба энэ нь эрт дээр үеэс л оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг байсан юм.
Чөлөөт цаг гэснээс, Митвайда хот нь Берлин, Прагаас холгүй орших тул тэдгээр хотууд руу аялан, үзэсгэлэнт газруудыг нь үзэж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор үргэлж дүүрэн байдаг. Манай хотод ямар ч гадаад оюутан ганцаардахгүй. 20 гаруй жилийн өмнөөс гадаад оюутнууд нэгдэж, “Cosmopolitan Club”-т цуглан, герман оюутнуудтай уулзан, чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулан, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлж, баярлаж цэнгэдэг. Дээд сургуулийн дэргэд хүүхэд харах үйлчилгээ байх бөгөөд нэг цэцэрлэгт оюутны хүүхдүүдийг асардаг. Жижиг хот учраас орон сууцны үнэ том хотуудтай харьцуулбал хамаагүй хямд байдаг.
Митвайда хотын онцлог
Хурдан хувьсан өөрчлөгдөж буй одоо цаг үед бидэнд урагшаа харж, сорилт бэрхшээлийг олж харан, шинэ шийдлүүдийг прагматик байдлаар хэрэгжүүлдэг эрч хүчтэй хүмүүс хэрэгтэй байна. Бид амжилтад тайвширдаггүй, харин дараагийн алхмаа хийхээр үргэлжлүүлэн төлөвлөж, ирээдүй рүү зорьж байдаг. Митвайдагийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Дээд Сургуульд бид багаараа суралцаж, судалж, хөгжүүлж, зоригтойгоор ажиллаж, амжилтаа хамтдаа тэмдэглэдэг.
Митвайда олон улсын харилцаа холбоо ихтэй сургуулийн хувьд сониуч, шинийг туршиж, бүтээхийг хүссэн хүн бүрийг соронзон шиг татдаг. Манай сургуулийн удмын сан (DAN) урам зоригтойгоор сургуульдаа үнэнч байдаг хүмүүсийн нэгдэл юм. Тэд 150 гаруй жилийн турш манай нэр хүндтэй байгууллагыг өндөрт өргөж яваа билээ. Митвайдагийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Дээд Сургууль бол өнөөдөр болон ирээдүйд хязгааргүй боломжуудыг турших талбар юм.
Митвайдагийн Дээд Сургууль нь инженерчлэл, эдийн засаг гэсэн сургалтын сонгодог хөтөлбөрөөс гадна салбар хоорондын инженер эдийн засаг, мөн мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн шинжлэх ухаан, лазер судалгаа гэсэн мэргэжлийн гүнзгийрсэн сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. 6000 гаруй оюутантай Митвайдагийн дээд Сургууль нь Саксоны хэрэглээний шинжлэх ухааны хамгийн том сургуулиудын нэг юм. Митвайда хотын төвд байрлах хотхон нь халуун дулаан уур амьсгалыг төрүүлж, ажиллаж, судалж, суралцаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлдэг. Өндөр техник технологи, бүтээлч нээлттэй байдал, хамтын оролцоо энэ бүгд сургуультай ажил амьдралаа холбосон бүхий л хүмүүсийн хувьд алхам тутамд нь ажиглагддаг. Ажилтан албан хаагчид, багш судлаачид, оюутнууд бүгд л гэр бүлд ээлтэй, биеийн тамир спорт, эрүүл мэндэд чиглэсэн өргөн боломжууд бүхий амьдрах таатай орчноос таашаал авдаг. Митвайдагийн дээд сургууль өгөгдлийн ухаан ба дижитал хувиргалтын институт (IWD, хуучнаар ITWM)-тэй ба 5 факультетэд 59 сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Санал болгож буй сургалтын хөтөлбөрүүдийн тэн хагас нь бакалаврын зэрэгтэй, 30 хувь нь магистрын зэрэгтэй төгсөгдөг бол 20 хувь нь дипломоор төгсөгдөг. Ялангуяа бакалаврын түвшинд санал болгож буй сургалтын хөтөлбөрүүд салбар хоорондын уялдаа холбоог илүү анхаардагаараа онцлог юм.
Оюутны байр
Германд их дээд сургуульд сурах хугацаандаа хямд өртөгтэй амьдарч болох газрын нэг нь яах аргагүй Митвайда хот юм. Түрээсийн төлбөр бага тул оюутнууд заавал оюутны байранд нэг өрөө авахыг урьтал болгодоггүй. Тэд Митвайдад хувийн орон сууц түрээслэн амьдарч, сургуульдаа сурах нь нийтлэг үзэгдэл болсон. Суралцахад гарах зардал бага тул Митвайдад суралцах нь тохь тухтай, тайван, хичээл сургуульдаа илүү их төвлөрөх давуу талыг бий болгодог. Митвайда хотод та оюутны нэг өрөөг 250 еврогоор л түрээслэх боломжтой





