Тойм
Циттау/Гёрлицийн дээд сургууль нь Герман, Польш, Чех гурван улс хиллэдэг уулзвар газар дээр оршдог олон орны оюутан залуус цугларсан газар юм. Та Холливудын алдарт киноны хот болох Гёрлиц хотод эсвэл байгалийн цогцолборт газар бүхий үзэсгэлэнт Циттау хотод суралцахын зэрэгцээ танд олон улсын соёлын солилцоо, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх олон талын арга хэмжээ, хил дамнасан амьдралын төгс хослолыг мэдрэх боломж нээгдэх болно. Дрезден, Прага, Вроцлав хот болон Циттаугийн уулс мөн үзэсгэлэнт сайхан хоёр нуур – энэ бүхэн таны хажууханд оршино.
Манай сургалтын хөтөлбөр инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн ухаан, эдийн засгийн ухааны чиглэлээр диплом, бакалавр, магистрын зэрэг олгох сургалтуудыг санал болгодог. Бид оюутнуудад зориулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай орчин бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Цөөн тооны оюутантай бүлгээр хичээллэх, багш нартайгаа ойр дотно харилцах боломж нь таны хувь хүний хөгжилд их хувь нэмэр болох юм. “Ирээдүйд чиглэсэн дээд сургууль” хөтөлбөрөөр дамжуулан тогтвортой, шинэлэг ирээдүйн төлөө та сургуулийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран бүтээлцэх боломжтой.




Байршил
Циттау
Саксон мужийн хамгийн зүүн өмнөд хэсэгт орших Циттау хот нь нөхөрсөг, тав тухтай орчноороо ялгардаг. Та Польш, Чех рүү аялах, эсвэл гадаа кофед тухлан суух үгүй бол Циттаугийн уулс, Ольберсдорфын нуур орчимд спортын арга хэмжээнд оролцох гэх мэт олон төрлийн арга хэмжээнд чөлөөт цагаа зарцуулах боломжтой.
Байгалийн олон янз байдал, соёлын нөлөөлөл нь хотын өнгө төрхийг тодорхойлж, энэ бүс нутгийг үнэхээрийн онцгой болгодог.
Гёрлиц
Гёрлиц нь гайхамшигтай архитектур, Европ дахь хамгийн сайн хадгалагдан үлдсэн түүхэн хотын дүр төрхөөрөө алдартай, соёлын төв юм. Найсе мөрний эрэг дээр байрлах их сургуулийн хотхон нь оюутнууд, багш нар болон ажилтнуудын уулзах орон зайг бүрдүүлдэг. Уулзалт нь үдийн хоол, соёлын арга хэмжээ эсвэл голын эрэг дээр амрах үед ч тохиож болно. Ойролцоох Бертсдорф нуур нь спортын үйл ажиллагаа, амралт зугаалгад тохиромжтой газар юм.






Бэлтгэл коллеж

Циттау/Гёрлицийн дээд сургуулийн төрийн өмчийн Бэлтгэл коллеж нь олон улсын оюутнуудыг дээд сургуульд, жишээлбэл, Циттау/Гёрлицийн дээд сургуульд суралцахад нь төгс бэлтгэдэг. Циттау/Гёрлицийн дээд сургуультай нягт холбоотой ажилладаг учраас оюутнууд бэлтгэл коллежид суралцаж байх хугацаандаа цаашид суралцах сургалтын хөтөлбөр болон дээд сургуулийн амьдралын талаар үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлуулах боломжтой.
Бэлтгэл коллежид суралцахад семестрийн хураамжаас (2024 оны байдлаар 108,10 €) өөр бусад зардал гарахгүй. Хичээлийн байр нь Циттау хотод байрлах тул сургууль руу явах зам богино, мөн амьжиргааны зардал, амьдралын чанарын тэнцвэрийг зөв хангасан байдаг. Дундаж тооцоогоор сар бүр 800 € (түрээс, даатгал болон өдөр тутмын зардал) шаардлагатай бөгөөд оюутны амьдралаа эхлүүлэхэд тохиромжтой нөхцөлийг эндээс олох болно.
Циттау/Гёрлицийн дээд сургуулийн онцлог
Циттау/Гёрлицийн дээд сургууль олон улсын чиг хандлагыг агуулсан, практикт суурилсан сургалт болон хувь хүнд чиглэсэн дэмжлэг зэргийг хослуулсан өвөрмөц сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Манай орчин үеийн сургалтын хөтөлбөрүүд нь дижиталчлал, тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлага зэрэг өнөө цагийн чухал сэдвүүдийг хамарч, таныг ирээдүйн мэргэжлийн замналд тань төгс бэлтгэдэг.
Онцлог:
- Эхний өдрөөс л практикт суурилсан сургалт судалгаа
- Оюутанд чиглэсэн багш мэргэжилтнүүдийн ганцаарчилсан зөвлөлгөө
- Орчин үеийн анги танхим, лабораториуд
- Дэлхий даяар өргөн цар хүрээг хамарсан түншлэл, оюутан солилцооны хөтөлбөр
- Их сургууль болон ойр орчмын газар чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх таатай боломжууд
- Семестрийн хураамж багатай, байрны түрээс нь хямд
Бид идэвхтэй хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг. Тогтмол зохион байгуулагддаг соёлын арга хэмжээнүүд нь гадаадын болон дотоодын оюутнуудыг хооронд нь холбож, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр та үнэ цэнтэй харилцаа тогтоож, соёлын ялгаатай, олон янз байдлыг тайван, таатай уур амьсгалд мэдрэх болно.

Ажил мэргэжлийн хэтийн төлөв
Манай дээд сургууль бүс нутгийн болон үндэстний хэмжээний компаниудтай хамтран ажилласнаараа танд карьераа амжилттай эхлүүлэх төгс нөхцлийг тань бүрдүүлж өгдөг. Хувийн зөвлөгөө, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ, компанитай танилцах аялал зэрэг үйл ажиллагаанууд нь танд эртнээс үнэ цэнтэй харилцаа тогтоох, ажлын бодит орчинтой танилцах боломжийг олгодог.

Оюутны байр
Оюутны дотуур байрнаас эхлээд хувийн орон сууц хүртэл олон төрлийн байрны сонголтууд Циттау, Гёрлиц хотуудад бий. Ихэнх байр нь сургуулийн ойролцоо байрладаг тул сургуульдаа очиход хялбар байдаг.
Дунд зэргийн түрээсийн төлбөртэй учраас амьдрахад тааламжтай. Үүний зэрэгцээ амьдралыг баяжуулах олон төрлийн арга хэмжээ, амралт, зугаалгыг хотууд санал болгодог.
