HTW Dresden

Тойм

Дрездений техник, эдийн засгийн дээд сургууль нь эрчимтэй хөгжиж буй, бүс нутагтаа баттай суурьшсан, үндэсний болон олон улсын хэмжээнд сайн харилцаа холбоо бүхий дээд сургууль юм. Манай сургалтын хөтөлбөрүүд практиктай нягт уялдаа холбоотой гэдгээрээ онцлог. Барилгын инженер, дизайн, цахилгааны инженерчлэл, геоинформатик, мэдээллийн технологи, математик, газар тариалан, байгаль орчин, хими, машин үйлдвэрлэл, эдийн засгийн ухааны 40 гаруй сургалтын хөтөлбөрөөр (англи хэл дээр 4 сургалтын хөтөлбөр) бакалавр, магистр болон дипломын зэрэг олгодог. Дрездений техник эдийн засгийн дээд сургуульд сургалт, судалгаа хоорондоо нягт уялдаатай байдаг бөгөөд илүү практик тал руу чиглэлсэн байдаг. Оюутнууд суралцаж эхэлсэн цагаасаа л судалгааны төсөлд оролцох боломжтой бөгөөд үйлдвэрийн түнш байгууллагуудтай ойр ажиллаж хамтын ажиллагаанаас нь ашиг хүртэхээс гадна, хамтарсан докторын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжтой. Дрездений оюутнууд суралцах маш сайн нөхцөлд дээд зэргийн боловсрол авахаас гадна тэднийг амьдралын чанар өндөр, урлаг, соёл, чөлөөт цагаа өнгөрөөх олон арга хэмжээ, гайхалтай орчин нөхцөл хүлээж байдаг. 

Сургалтын гол хөтөлбөрүүд

  • Барилгын инженер
  • Цахилгаан техник
  • Геоматик
  • Мэдээллийн технологи
  • Химийн инженерчлэл
  • Газар тариалан
  • Байгаль орчны хяналт шинжилгээ
  • Машин үйлдвэрлэл
  • Эдийн засаг
  • Инженер эдийн засаг

Дрездений техник, эдийн засгийн дээд сургуулийн онцлог

Дрездений техник, эдийн засгийн дээд сургуулийн сургалт хэрэглээнд илүү их чиглэсэн байдаг. Оюутны тоо цөөнтэй тул багш нар болон бусад оюутнуудтай сайн харилцаа тогтоох боломжийг олгодог. Бүс нутгийн эдийн засагтай ч сайн хэлхээ холбоотой  байдаг. Төгсөгчид ажлын талбар дээр их эрэлт хэрэгцээтэй байх бөгөөд төгсөөд шууд ажлын гараагаа эхэлдэг. 

Оюутнуудад үзүүлэх үйлчилгээ

  • Эхний семестерийн өмнө танилцах 7 хоног
  • Сурах хугацааны гадаад хэлний сургалтууд
  • Англи хэл дээр сургалтын хөтөлбөрөөр сурч буй оюутнуудад зориулсан герман хэлний хичээл
  • Гадаад улсад суралцах үед дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Компани, байгууллагуудтай холбож өгөх
  • Карьерийн үйлчилгээ

Мэдээлэл

Дрездений техник, эдийн засгийн дээд сургуульд элсэн суралцаад, төгсөхийг зорьж буй гадаад оюутнуудад сургуульд элсэх өргөдлөө өгөх, элсэхэд нь зөвлөгөө өгч, туслах: international@htw-dresden.de

Элсэн орох өргөдөл хэрхэн өгөх болон элсэгчдэд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө бүхий вэб сайт: www.htw-dresden.de/degreestudents

Элсэн суралцах сургалтын хөтөлбөр, элсэгчдэд тавигдах шаардлагын талаарх мэдээ, мэдээлэл бүхий вэб сайт: https://www.htw-dresden.de/en/studies/before-the-study/study-programmes 

Байршил

550,000 гаруй хүн амтай Дрезден хот нь зөвхөн барокко үеийн гайхамшигт архитектуртай хот төдийгүй, эдийн засаг болон боловсролын салбарт эрчимтэй хөгжиж буй төв юм. Энд, сэтгэл хөдөлгөм орчинд та түүх ба орчин үеийг төгс хослуулж чадсан хотын гоо үзэсгэлэн, дур булаам байдлыг мэдэрнэ.  Дрезден нь зөвхөн барокко архитектураараа алдартай хуучин түүхт хот  төдийгүй Германы эдийн засгийн чухал төв юм. Тус хотод Саксоны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох олон тооны шинэ компаниуд, судалгааны байгууллагууд байрладаг. Дрезден хот дэвшилтэт технологийн компаниудаас эхлээд бүтээлчээр хөгжиж буй бүхий л салбаруудад карьер, бизнесийн өргөн боломжийг санал болгодог. Түүнчлэн Дрезден нь нэр хүндтэй их, дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай, дэлхийн өнцөг булан бүрээс оюутнуудыг өөртөө татдаг нэр хүндтэй боловсролын төв юм. Түүх, эдийн засаг, боловсрол гайхалтайгаар нэг дор огтлолцон орших энэ хотод Таныг урьж байна — Дрезден хоттой дотно танилцаарай! 

Оюутны байр

Дрезенд амьдрах: https://www.studentenwerk-dresden.de/wohnen/